Sunday, September 2, 2018

Давуу тал


Коха нь дараах модултай
  • Ном олголт
  • Уншигч бүртгэл
  • Хайлт
  •  Жагсаалт
  • Каталог бүртгэл
  • Газарзүйн хэлхээс
  • Тогтмол хэвлэл
  • Худалдан авалт
  • Тайлан
  • Систем хөгжүүлэлт
  • Тохиргоо
  • Тухай
Коха програмын давуу тал

Хосолсон өгөгдлийн сантай. Koхa нь текстэд суурилсан болон холбоост өгөгдлийн сангийн загварыг ашигладаг нь ямар ч хэмжээний номын сангийн шаардлагыг хангах боломжтой.
Номын сангийн олон улсын стандартыг дэмждэг.  Олон улсын номын сангийн нэгдсэн стандарт болох MARC21 -ийг дэмждэг учраас бусад ямар ч төрлийн системүүдтэй зохицож ажиллах боломжтой.
Вэбэд суурилсан хэрэглэгчийн интерфэйс. Хэрэглэгчид нэмэлт програм хангамж суулгахгүйгээр цахим хөтөчөөр дамжуулан харьцдаг. Номын сангийн бусад салбаруудын хувьд нэмэлт суурилуулалт хийлгүйгээр ашиглах давуу талтай.
Зохиогчоос хамаарсан нууцлал болон хөгжүүлэлтийн хориггүй. Энэхүү систем нь төлбөргүй, нээлттэй эх бүхий програм хангамж учраас номын сангуудад  суурилуулж хөгжүүлэхэд ямар нэгэн хязгаарлалт байдаггүй.


Коха програмын давуу тал
·         Үүлэн технолгт суурилсан учир өгөгдлийн сангийн аюулгүй ажиллагаа бүрэн хамгаалагдсан
·         Хайлтын дэлгэрэнгүй шүүлтүүр, хайлтын үр дүнг хадгалах уян хатан  процесс
·         Бусад програм хангамжуудтай өгөгдөл солилцох боломтожй
·         Бүх төрлийн платформыг дэмжинэ (компьютер, гар утас, таблет, mozilla, chrome, IE, safari гэх мэт)
·         Ямар ч хэмжээний номын сан ашиглах боломжтой
·         Номын сангийн олон улсын МАРК21 стандартыг дэмждэг тул бусад програмтай мэдээлэл солилцох бүрэн боломжтой.
·         Хэрэглэгчийн эрхийн зохицуулалт маш нарийн хийгдсэн
·         Жил бүр үйл ажиллагааг хянах процесстой
·         Материалын буцааж өгөх ёстой хугацааг сунгах хүсэлтэй бол электрон каталогоор дамжуулан гүйцэтгэх
·         Ном худалдан авах процесыг оновчтой хийх
·         Бусад номын сангуудтай номын солилцоо хийх
·         Конгрессийн номын сан, Колумбын их сургуулийн номын сантай номзүйн мэдээллийг автоматаар солилцож байна.
·         Вэбэд суурилсан интерфейстэй (нээлттэй эх бүхий номын сангийн нэгдсэн систем тул номын санчид болон хэрэглэгчдэд зориулж компьютерийн програм суулгах шаардлагагүй интернэт хөтөчөөр хандан ажиллана)
·         Лицензийн ямар нэг хязгаарлалтгүй
·         Байгуулагын онцлогт тохируулан янз бүрээр өөрчлөх боломжтой үйлчилгээний модуль
·         Удирдлагын тохиргоог номын санч өөрөө тохируулах боломжтой
·         Номын захиалга өгөх модуль ашиглан уншигчид захиалга өгнө
·         Байгууллагын бусад програмтай мэдээлэл солилцоно
·         RFID технологийг дэмжиж ажиллана




No comments:

Post a Comment