Номын сангийн автоматжуулалтын програм
хангамж
Коха програм
Коха
нь том, жижиг ямар ч хэмжээний номын сангийн үйл ажиллагааг автоматжуулхад
зориулан бүтээсэн үнэ төлбөргүй програм хангамж юм. Номын сангийн бүрдүүлэлт,
каталог зохион байгуулалт, ном олголт, цуврал хэвлэл, нэрийн хэлхээс,
тайлангийн уян хатан систем болон бусад олон боломжуудыг агуулсан хүчирхэг
програм юм.
Коха програм нь номын
сангийн програм хангамжийн олон улсын стандартыг бүрэн дэмждэг, олон хэлэнд
орчуулагдсан (Монгол хэл ч бас бий), хүчирхэг хайлтын систем, вэбэд суурилсан
интерфейстэй нээлттэй эхтэй систем учир аль ч төрлийн номын сан авч өөрийн
онцлогт тохируулан өөрчлөх, сайжруулах боломжтой зэрэг олон давуу талтай.
Коха програм хангамжийг Монгол улсын томоохон номын
сангууд өөрийн онцлогт тохируулан үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Бидний
зүгээс номын сангуудын онцлогт тохируулан коха програм хангамжийг суулгах,
тохируулах бааз хөрвүүлэх үйлчилгээг
гүйцэтгэж байна.
Коха
гадаад сервэр:
Коха програмыг гадаад
сервэрт суулган тохируулж, үйлчилгээ үзүүлхэд бэлэн болгож өгнө. Давуу тал:
Клоуд
Коха (Koha Cloud):
Жижиг номын сангуудад
зориулсан үйлчилгээ. Онлайн орчинд үүсгэсэн коха програмыг шууд ашиглана.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://monkoha.com хаягаас
авна уу.
Коха
сервэр:
Томоохон номын сангуудын
хувьд номын сангийн програмыг өөрийн сервэрт суурилуулан ашиглах сонирхол их
байдаг. Сервэрт коха програм суулгаж тохируулан үйлчилгээ үзүүлхэд бэлэн болгож
өгнө.
Коха
Персонал компьютер:
Коха персонал компьютер:
Коха програмыг персонал компьютерт суулган тохируулж үйлчилгээ үзүүлхэд бэлэн
болгож өгнө. Давуу тал:
1.
Бүх
үйлчилгээнд мэдээллийн сангийн нөөц (бааз) бэлдэх боломж дагалдана.
2.
Монгол,
Англи, Орос хэлний сонголттой.
3.
Баазын
хөрвүүлэлт (Хэрэв танай байгууллага өмнө нь өөр програм хангамж ашиглаж байсан
бол хуучин баазыг коха програмд хөрвүүлж өгнө.)
Коха нь дараах модултай
- · Ном олголт
- · Уншигч бүртгэл
- · Хайлт
- · Жагсаалт
- · Каталог бүртгэл
- · Газарзүйн хэлхээс
- · Тогтмол хэвлэл
- · Худалдан авалт
- · Тайлан
- · Систем хөгжүүлэлт
- · Тохиргоо
- · Тухай
Коха програмын давуу тал
·
Үүлэн технолгт суурилсан учир өгөгдлийн сангийн аюулгүй
ажиллагаа бүрэн
хамгаалагдсан
·
Хайлтын дэлгэрэнгүй шүүлтүүр, хайлтын үр дүнг хадгалах
уян хатан процесс
·
Бусад програм хангамжуудтай өгөгдөл солилцох боломтожй
·
Бүх төрлийн платформыг дэмжинэ (компьютер, гар
утас, таблет, mozilla,
chrome, IE, safari гэх мэт)
·
Ямар
ч хэмжээний номын сан ашиглах боломжтой
·
Номын
сангийн олон улсын МАРК21 стандартыг дэмждэг тул бусад програмтай мэдээлэл
солилцох бүрэн боломжтой.
·
Хэрэглэгчийн эрхийн зохицуулалт маш нарийн
хийгдсэн
·
Жил бүр үйл ажиллагааг хянах процесстой
·
Материалын буцааж өгөх ёстой хугацааг сунгах хүсэлтэй бол
электрон каталогоор дамжуулан гүйцэтгэх
·
Ном худалдан авах процесыг оновчтой хийх
·
Бусад номын сангуудтай номын солилцоо хийх
·
Конгрессийн
номын сан, Колумбын их сургуулийн номын сантай номзүйн мэдээллийг автоматаар
солилцож байна.
·
Вэбэд
суурилсан интерфейстэй (нээлттэй эх бүхий номын сангийн нэгдсэн систем тул
номын санчид болон хэрэглэгчдэд зориулж компьютерийн програм суулгах
шаардлагагүй интернэт хөтөчөөр хандан ажиллана)
·
Лицензийн
ямар нэг хязгаарлалтгүй
·
Байгуулагын
онцлогт тохируулан янз бүрээр өөрчлөх боломжтой үйлчилгээний модуль
·
Удирдлагын
тохиргоог номын санч өөрөө тохируулах боломжтой
·
Номын
захиалга өгөх модуль ашиглан уншигчид захиалга өгнө
·
Байгууллагын
бусад програмтай мэдээлэл солилцоно
·
RFID
технологийг дэмжиж ажиллана
OPAC/Уншигчдын хандах хэсэг
·
Интернэт
хөтөч болон ухаалаг гар утсанд зориулсан хүссэн загвараараа өөрчлөх боломжтой
OPAC интерфэйсүүд
·
Түлхүүр
үгээр болон ахисан түвшний хайлт
·
Хайлтын
үр дүнг байрлал, зүйлийн төрөл, сэдэв болон бусад шалгууруудаар шүүх боломжууд
·
Хавтасны
зургийг номын санчийн оруулснаар харуулах болон нэр хүнд бүхий номын
үйлчилгээнүүдээс сонгох боломж (Амазон гэх мэт 5 үйлчилгээнээс)
·
Тааг
буюу шошго, сэтгэгдэл оруулах болон одоор үнэлэх боломжууд
·
Хайлтын
үр дүнд ном захиалах боломжтой эсэх төлөв болон онлайн хавсралт материалуудын
холбоосыг харуулна
·
Виртуал
тавиурт буй номуудыг харах
·
Олон
нийтийн сүлжээнд хуваалцах товчууд
·
Өөрийн
тохируулгуудаа хадгалах боломж:
·
Захиалга
хийх, түдгэлзүүлэх болон цуцлах
·
Одоогийн
болон өмнөх уншлагын жагсаалт
·
Хэрэглэгчийн түүх (торгууль ба төлбөрүүд)
·
Хувийн жагсаалтууд
·
Номын сангийн картыг онлайнаар захиалах
·
Хэрэглэгчийн мэдээлэлдээ хандах боломж
·
Номын сангийн мэдэгдэлүүдэд цахим шуудан, SMS мессеж эсвэл утсаараа бүртгүүлэх,
цуцлах боломж
·
Худалдан авалтын санал оруулах
Үйлчилгээ
·
Баркод уншигчаар эсвэл гараар уншлаганд гаргах, буцаалт хийх
·
Оффлайн үйлчилгээ
·
Үйлчлүүлэгчдэд захиалга оруулах, түдгэлзүүлэх болон цуцлах
·
Салбаруудын хооронд материал шилжүүлэх
·
Салбар бүрт зориулсан үйлчилгээ,
торгууль болон захиалгын журмуудыг тохируулах боломжтой
·
Хөрөнгийн бүртгэлийн тооллого хийх
·
Үйлчлүүлэгчид
·
Үйлчлүүлэгчдийг бөөнөөр нь оруулна
·
Үйлчлүүлэгчдийн зургийг дангаар нь эсвэл бөөнөөр нь оруулах
·
Үйлчлүүлэгчдийн картыг үүсгэх
·
Үйлчлүүлэгчдийг багцаар нь засварлах
·
Үйлчлүүлэгчдийн утас, цахим шуудан, нэрээр нь болон бусад талбаруудаар хайх
·
Үйлчлүүлэгчдийг нэрээр нь жагсаан харах
·
Хүүхдүүдийг асран хамгаалагчтай нь холбох мөн гэр бүлийн одоогийн уншихаар авсан зүйлсийг нэг дэлгэцэнд харах
·
Хүүхдүүдэд тохиромжгүй материал захиалахаас сэргийлэх журмыг тохируулах
Каталогчлох
·
Номзүйн болон зохиогчийн мэдээллийг багцаар нь оруулах
·
Z39.50
хайлтыг ашиглан каталогчлах мэдээг хуулбарлан шинэ бичлэгүүд нэмэх
·
Зүйлийг дангаар нь болон багцаар нь засварлах
·
Каталогчлолыг түргэтгэх зорилгоор бэлдсэн утгууд бүхий загварууд үүсгэх
·
Бар код болон номны наалт үүсгэх
·
Бичлэгүүдийг багцаар засварлах, устгах
·
Номын санд буй бичлэгүүдийн нийтийн жагсаалт үүсгэх
Тайлан
·
Кохад хадгалагдаж буй бүх өгөгдөлд хандана
·
Тайлангуудыг салбар, ангилал болон дурын шалгуураар бүлэглэх
·
Тайланг төрөл бүрийн шалгуураар шүүж бэлтгэх
·
Тайлангуудаас хайх
Худалдан авалт
·
Төсөв болон сан оруулах
·
Төсөв болон санг дараагийн жилд зориулан хувилах
·
Нийлүүлэгчдийн мэдээллийг хадгалах, хянах
·
Олон хувиар захиалах
·
Номын санд байгаа зүйлсийг нэмж захиалах
·
Захиалгын төлвийг хянах
·
Төсөв зарцуулалтыг хянах
Тогтмол хэвлэл
·
Дугаар бүрийг дангаар нь эсвэл бөөнөөр нь хүлээн авах
·
Дугаар хоцорсон талаарх тайлан үүсгэх
·
Хэвлэл захиалгын түүхийг харах
·
Хэвлэл захиалгыг бусад салбаруудад хувилах
Удирдлага
- · Системийн 400 гаруй тохируулгад хандсанаар Кохаг өөрийн хүссэнээр тохируулах боломжтой
- · Өөрийн хүссэнээр номын сан, зүйлийн төрөл, тавиур болон бусдыг үүсгэх
- · Каталогчлох, үйлчлүүлэгчидтэй ажиллах гэх мэтэд зориулан цэс нэмэх
- · Z39.50 эх үүсвэрүүдийг тохируулах
Систем
- · Хязгааргүй SIP2 холболтууд
- · LDAP холбогдох боломж
- · MySQL өгөгдлийн сан
- · RFID бүтээгдэхүүнүүдтэй ажиллах боломжтой
No comments:
Post a Comment