Showing posts with label Мэдээ. Show all posts
Showing posts with label Мэдээ. Show all posts
Saturday, October 13, 2018
Friday, October 12, 2018
Номын сангийн програмын нэг бэрхшээл нь баазын аюулгүй байдал байдаг. Баазыг авулгүй хадгалах нэг шийдэл нь тогтмол нөөц бэлдэж байх явдал юм. Үүнийг механик аргаар бэлдэхэд цаг, зав болон хугацаа орох тохиолдолдууд их байдаг.
Энэ асуудлыг монкоха програм нь бүрэн шийдэж нөөцийг өдөр бүр ажлын цагийн дараа хийж байхаар тохируулагдсан болно.
Мөн бааз нь тухайн номын сангийн өмч бөгөөд номын сан нь авч ашиглах боломжтой юм.
Энэ асуудлыг монкоха програм нь бүрэн шийдэж нөөцийг өдөр бүр ажлын цагийн дараа хийж байхаар тохируулагдсан болно.
Мөн бааз нь тухайн номын сангийн өмч бөгөөд номын сан нь авч ашиглах боломжтой юм.
Thursday, October 4, 2018
Friday, September 21, 2018
Монголын номын сангуудын
томоохон бэрхшээлийн нэг бол үйлчилгээний програм хангамж байдаг. Номын сангууд
өөрийн онцлогт тохируулан програм хангамжуудыг хэрэглэж байгаа хэдий ч өнөөг
хүртэл програм хангамж нэвтрүүлэх боломжгүй номын сангууд байсаар байна. Эдгээр
номын сангууд нь боловсон хүчин болон програмын өртөг зэргээс хамааран өнөөг
хүртэл уламжлалт байдлаар үйлчилсээр байна.
Эдгээр асуудлыг
шийдвэрлэхийн тулд номын сангийн орчин үеийн технологийн шийдэл ҮҮЛЭН ТЕХНОЛОГТ суурилсан
програм хангамжийг нэвтрүүлэх шаардлагатай болсон. Энэ ажлын хүрээнд http://monkoha.com/ нэгдсэн
каталогийг бий болгон танилцуулсан.
Бид номын
санч-мэдээллийн ажилтнуудын дунд “2020
он технологийн дэвшил номын санд”
сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн уралдаан зарлаж байна.
НЭГ. Зорилго
Номын сангуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүлэн
технологт суурилсан нэгдсэн мэдээллийн сан бий болгон хөгжүүлэх, номын
сангуудад нэвтрүүлэх.
Хоер. Хамрах хүрээ
Номын сангийн үйлчилгээ үзүүлэгч бүх төрлийн номын
сангуудын номын санч-мэдээллийн ажилтнууд
Гурав. Хугацаа
2018 оны 10 сарын 05-ыг дуустал
Дөрөв. өгүүлэлд тавигдах шаардлага
- Монкоха сайтаас
тархааж байгаа байгаа
албан ёсны мэдээллийг ашигласан байх;
- Номын сангуудын хэтийн төлөв, өнөөгийн байдал төлөвлөлт, үйлчилгээ зэрэг тулгамдсан асуудлыг хөндсөн, загвар болон дүн шинжилгээний аргууд, технологийн
шийдлийн оновчтой хэлбэрийг ашигласан
байх;
- Бүтээлийн
үсгийн өндөр 11,
фонт Arial, цаасны хэмжээ А4 байна;
- Ашигласан
аливаа эх сурвалж, бүтээлийн жагсаалтыг хавсаргаж ирүүлнэ;
- Бүтээлийг
файлаар ирүүлнэ; /mgllibrary@gmail.com/
- Бүтээлийг
нийтийн хүртээл болгох, хэвлэн нийтлэх эрхийг зохион байгуулагч тал
эдэлнэ;
Тав. Шалгаруулалтын журам
o o
Monkoha
төслийн
баг бүтээлийг шалгаруулна.
Зургаа. Шагнал
I байр -1, монкоха програмыг 1 жил үнэгүй ашиглах эрх
II байр -1,
монкоха програмыг 1 жил 70% хөнгөлөлттэй үнээр ашиглах эрх
III байр -1,
монкоха програмыг 1 жил 50% хөнгөлөлттэй үнээр ашиглах эрх
IV байр -1,
монкоха програмыг 1 жил 30% хөнгөлөлттэй үнээр ашиглах эрх
V байр -1,
монкоха програмыг 1 жил 10% хөнгөлөлттэй үнээр ашиглах эрх
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авна уу.
Харилцах утас: 88901644, 97037878
Бүтээлийг майл хаягаар илгээнэ үү.
Sunday, September 2, 2018
Коха нь дараах модултай
- Ном олголт
- Уншигч бүртгэл
- Хайлт
- Жагсаалт
- Каталог бүртгэл
- Газарзүйн хэлхээс
- Тогтмол хэвлэл
- Худалдан авалт
- Тайлан
- Систем хөгжүүлэлт
- Тохиргоо
- Тухай
Коха програмын давуу тал
Хосолсон өгөгдлийн сантай. Koхa нь текстэд суурилсан болон
холбоост өгөгдлийн сангийн загварыг ашигладаг
нь ямар ч хэмжээний номын сангийн шаардлагыг хангах боломжтой.
Номын сангийн
олон улсын стандартыг дэмждэг. Олон улсын номын сангийн
нэгдсэн стандарт болох MARC21 -ийг дэмждэг учраас бусад ямар ч төрлийн системүүдтэй зохицож ажиллах боломжтой.
Вэбэд суурилсан
хэрэглэгчийн интерфэйс. Хэрэглэгчид нэмэлт програм хангамж суулгахгүйгээр цахим хөтөчөөр дамжуулан
харьцдаг. Номын сангийн бусад салбаруудын хувьд нэмэлт суурилуулалт хийлгүйгээр ашиглах давуу талтай.
Зохиогчоос
хамаарсан нууцлал болон хөгжүүлэлтийн хориггүй. Энэхүү систем
нь төлбөргүй, нээлттэй эх бүхий
програм хангамж учраас номын сангуудад суурилуулж хөгжүүлэхэд ямар
нэгэн хязгаарлалт байдаггүй.
Коха програмын давуу тал
·
Үүлэн технолгт суурилсан учир өгөгдлийн сангийн аюулгүй
ажиллагаа бүрэн хамгаалагдсан
·
Хайлтын дэлгэрэнгүй шүүлтүүр, хайлтын үр дүнг хадгалах
уян хатан процесс
·
Бусад програм хангамжуудтай өгөгдөл солилцох боломтожй
·
Бүх төрлийн платформыг дэмжинэ (компьютер, гар утас, таблет, mozilla, chrome, IE, safari гэх мэт)
·
Ямар ч
хэмжээний номын сан ашиглах боломжтой
·
Номын
сангийн олон улсын МАРК21 стандартыг дэмждэг тул бусад програмтай мэдээлэл
солилцох бүрэн боломжтой.
·
Хэрэглэгчийн эрхийн зохицуулалт маш нарийн хийгдсэн
·
Жил бүр үйл ажиллагааг хянах процесстой
·
Материалын буцааж өгөх ёстой хугацааг сунгах хүсэлтэй бол
электрон каталогоор дамжуулан гүйцэтгэх
·
Ном худалдан авах процесыг оновчтой хийх
·
Бусад номын сангуудтай номын солилцоо хийх
·
Конгрессийн
номын сан, Колумбын их сургуулийн номын сантай номзүйн мэдээллийг автоматаар
солилцож байна.
·
Вэбэд
суурилсан интерфейстэй (нээлттэй эх бүхий номын сангийн нэгдсэн систем тул
номын санчид болон хэрэглэгчдэд зориулж компьютерийн програм суулгах
шаардлагагүй интернэт хөтөчөөр хандан ажиллана)
·
Лицензийн
ямар нэг хязгаарлалтгүй
·
Байгуулагын
онцлогт тохируулан янз бүрээр өөрчлөх боломжтой үйлчилгээний модуль
·
Удирдлагын
тохиргоог номын санч өөрөө тохируулах боломжтой
·
Номын
захиалга өгөх модуль ашиглан уншигчид захиалга өгнө
·
Байгууллагын
бусад програмтай мэдээлэл солилцоно
·
RFID
технологийг дэмжиж ажиллана
