Monkoha

Tuesday, June 29, 2021

Koha программын тайлан үзэх

 Номын сангийн koha программын тайланг хэрхэн үзэх вэ?

Friday, March 27, 2020

Koha програмыг суулгах заавар - Install Koha on Ubuntu 18.04


Koha програмыг суулгах заавар

Koha програм нь ubuntu системд зориулагдан хийгдсэн бөгөөд энэ удаагийн зааварт ubuntu 18.04 хувилбарт суулгах зааврыг бэлтгэлээ

Сисметийг суулгахдаа юун түрүүнд ubuntu системийг boot хэлбэрээр бэлтгэсэн байна. Ubuntu 18.04 системийг татах.

Koha програмын сүүлийн хувилбар.  
Програмыг суулгахдаа Terminal-д комманд хэлбэрээр суулгана.

Terminal нээх
Applications > System Tools > Terminal коммандын цонхыг нээнэ


Системд ямар нэгэн үйлдэл хийхдээ Update хийнэ. Update нь тус системийн шинэчилсэн хувилбарыг серверт татна.

sudo apt-get update
sudo apt-get upgrade

Update хийгдэж дууссны дараа дараах коммандыг хуулна. Энэ нь koha програмын суулгах замыг тодорхойлж өгч байна.

Програмын сүүлийн хувилбарыг татах холбоос

echo deb http://debian.koha-community.org/koha stable main | sudo tee /etc/apt/sources.list.d/koha.list

wget -O- http://debian.koha-community.org/koha/gpg.asc | sudo apt-key add -

Update хийх шаардлагатай

sudo apt update

Koha Програмыг суулгах 

Програмын сүүлийн хувиалбарыг суулгах замыг хуулсан бөгөөд одоо үндсэн програмаа суулгах ажлыг эхлүүлнэ.

sudo apt install koha-common

Серверт тохиргоо хийх


Програмын удирдлагын цонхыг ажиллуулахын тулд нэмэлт port өгөх шаардлагатай.

sudo nano /etc/koha/koha-sites.conf

нээгдсэн файлын мөрнөөс доорх үгийг олж 80 гэсэн port-ийг 8080 болгож солих шаардлагатай.

INTRAPORT="80"

солих

INTRAPORT="8080"

Үүний дараа

MariaDB server суулгах болно

програм нь MariaDB server -г суулгахыг шаардна. Суулгахын тулд доорх командыг ашиглана

sudo apt-get install software-properties-common

sudo apt-key adv --recv-keys --keyserver hkp://keyserver.ubuntu.com:80 0xF1656F24C74CD1D8

sudo add-apt-repository 'deb [arch=amd64,arm64,ppc64el] http://sfo1.mirrors.digitalocean.com/mariadb/repo/10.5/ubuntu bionic main'

sudo apt update

sudo apt install mariadb-server
Серверийн суулгах явцад нууц үг асуувал зааврын дагуу суулгана
Нууц үг асуугаагүй тохиололд доорх командыг ашиглана

sudo mysqladmin -u root password newpass       ['newpass' энэ хэсгийг арилган шинээр нууц үг өгнө]


Үүний дараа дараах командыг ашиглана


sudo a2enmod rewrite
sudo a2enmod cgi
sudo service apache2 restart

Koha програмын бааз үүсгэх тохиргоо хийх

sudo koha-create --create-db library

Бааз суулгасны дараа port нэмэх командыг бичнэ

Port нэмэх
Каталог нь 2 port-г ашигладаг бөгөөд хэрэглэгч 80 гэсэн port-г ашиглана. Удирдлагын хэсэгт 8080 port-г ашиглана. 

Доорх замаар айлыг нээх

sudo nano /etc/apache2/ports.conf

Listen 80 гэсэн үгний доор доор үгийг хуулж тавь

Listen 8080


Listen 80
Listen 8080 болж харагдах


Apache серверийг restart хийх

sudo service apache2 restart


дараах модулийг идэвхижүүлэх

sudo a2dissite 000-default
sudo a2enmod deflate
sudo a2ensite library
sudo service apache2 restart


Koha програмд мастер нууц өгөх

дараах холбоосоор хандах

Tuesday, November 13, 2018

Гар утас ашиглан коха програмд тооллого хийж байна

Monday, November 12, 2018

Мандах ИС. МТС Монкоха програмд шилжлээ

Номын сангуудад зориулсан монкоха програмд Мандах ИС. МТС-ийн номын сан шилжлээ.

Sunday, November 4, 2018

Монкоха програмын гарын авлага 3. Номын баркод хэвлэх

Saturday, October 13, 2018

Монкоха Програмын Хэрэглэгчийн Гарын Авлага 2. Шинэ уншигч бүртгэх

Шинэ уншигч бүртгэх, хэрхэн тохируулах

Friday, October 12, 2018

Monkoha програм баазын нөөцөө google drive-т автоматаар хуулдаг боллоо.

    Номын сангийн програмын нэг бэрхшээл нь баазын аюулгүй байдал байдаг. Баазыг авулгүй хадгалах нэг шийдэл нь тогтмол нөөц бэлдэж байх явдал юм. Үүнийг механик аргаар бэлдэхэд цаг, зав болон хугацаа орох тохиолдолдууд их байдаг.
    Энэ асуудлыг монкоха програм нь бүрэн шийдэж нөөцийг өдөр бүр ажлын цагийн дараа хийж байхаар тохируулагдсан болно.

Мөн бааз нь тухайн номын сангийн өмч бөгөөд номын сан нь авч ашиглах боломжтой юм.


Монкоха програмын хэрэглэгчийн гарын авлага 1.Шинэ ном хэвлэл бүртгэх

Монкоха програмын хэрэглэгчийн гарын авлага

Thursday, October 4, 2018

Коха програм ашиглан номын тооллого хийх боломжтой боллоо

Номын сангуудын томоохон ажлуудын нэг нь номын тооллого байдаг. Тооллогыг дансаар дуудаж тоолох нь цаг хугацаа, хүн хүчнээс эхлэн олон зүйл шаардлагатай болдог. Номын сангийн коха програмыг ашиглан тооллого хийх боломжтой боллоо.

Friday, September 21, 2018

“2020 он технологийн дэвшил номын санд” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн уралдааны удирдамж


          Монголын номын сангуудын томоохон бэрхшээлийн нэг бол үйлчилгээний програм хангамж байдаг. Номын сангууд өөрийн онцлогт тохируулан програм хангамжуудыг хэрэглэж байгаа хэдий ч өнөөг хүртэл програм хангамж нэвтрүүлэх боломжгүй номын сангууд байсаар байна. Эдгээр номын сангууд нь боловсон хүчин болон програмын өртөг зэргээс хамааран өнөөг хүртэл уламжлалт байдлаар үйлчилсээр байна.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд номын сангийн орчин үеийн технологийн шийдэл ҮҮЛЭН ТЕХНОЛОГТ суурилсан програм хангамжийг нэвтрүүлэх шаардлагатай болсон. Энэ ажлын хүрээнд http://monkoha.com/ нэгдсэн каталогийг бий болгон танилцуулсан.
Бид номын санч-мэдээллийн ажилтнуудын дунд “2020 он технологийн дэвшил номын санд”  сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн уралдаан зарлаж байна.

НЭГ. Зорилго
Номын сангуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүлэн технологт суурилсан нэгдсэн мэдээллийн сан бий болгон хөгжүүлэх, номын сангуудад нэвтрүүлэх.
Хоер. Хамрах хүрээ
Номын сангийн үйлчилгээ үзүүлэгч бүх төрлийн номын сангуудын номын санч-мэдээллийн ажилтнууд
Гурав. Хугацаа
2018 оны 10 сарын 05-ыг дуустал
Дөрөв.  өгүүлэлд тавигдах шаардлага
  • Монкоха сайтаас тархааж байгаа байгаа албан ёсны мэдээллийг ашигласан байх;
  • Номын сангуудын хэтийн төлөв, өнөөгийн байдал төлөвлөлт, үйлчилгээ зэрэг тулгамдсан асуудлыг хөндсөн, загвар болон дүн шинжилгээний аргууд, технологийн шийдлийн оновчтой хэлбэрийг ашигласан байх;
  • Бүтээлийн үсгийн өндөр 11, фонт Arial, цаасны хэмжээ А4 байна;
  • Ашигласан аливаа эх сурвалж, бүтээлийн жагсаалтыг хавсаргаж ирүүлнэ;
  • Бүтээлийг файлаар ирүүлнэ; /mgllibrary@gmail.com/
  • Бүтээлийг нийтийн хүртээл болгох, хэвлэн нийтлэх эрхийг зохион байгуулагч тал эдэлнэ;
Тав. Шалгаруулалтын журам
o   o   Monkoha төслийн баг бүтээлийг шалгаруулна.
Зургаа. Шагнал
I байр -1,  монкоха програмыг 1 жил үнэгүй ашиглах эрх
II байр -1, монкоха програмыг 1 жил 70% хөнгөлөлттэй үнээр ашиглах эрх
III байр -1, монкоха програмыг 1 жил 50% хөнгөлөлттэй үнээр ашиглах эрх
IV байр -1, монкоха програмыг 1 жил 30% хөнгөлөлттэй үнээр ашиглах эрх
V байр -1, монкоха програмыг 1 жил 10% хөнгөлөлттэй үнээр ашиглах эрх

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авна уу.
Майл хаяг: mgllibrary@gmail.com
Харилцах утас: 88901644, 97037878
Бүтээлийг майл хаягаар илгээнэ үү.