Friday, September 21, 2018

“2020 он технологийн дэвшил номын санд” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн уралдааны удирдамж


          Монголын номын сангуудын томоохон бэрхшээлийн нэг бол үйлчилгээний програм хангамж байдаг. Номын сангууд өөрийн онцлогт тохируулан програм хангамжуудыг хэрэглэж байгаа хэдий ч өнөөг хүртэл програм хангамж нэвтрүүлэх боломжгүй номын сангууд байсаар байна. Эдгээр номын сангууд нь боловсон хүчин болон програмын өртөг зэргээс хамааран өнөөг хүртэл уламжлалт байдлаар үйлчилсээр байна.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд номын сангийн орчин үеийн технологийн шийдэл ҮҮЛЭН ТЕХНОЛОГТ суурилсан програм хангамжийг нэвтрүүлэх шаардлагатай болсон. Энэ ажлын хүрээнд http://monkoha.com/ нэгдсэн каталогийг бий болгон танилцуулсан.
Бид номын санч-мэдээллийн ажилтнуудын дунд “2020 он технологийн дэвшил номын санд”  сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн уралдаан зарлаж байна.

НЭГ. Зорилго
Номын сангуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүлэн технологт суурилсан нэгдсэн мэдээллийн сан бий болгон хөгжүүлэх, номын сангуудад нэвтрүүлэх.
Хоер. Хамрах хүрээ
Номын сангийн үйлчилгээ үзүүлэгч бүх төрлийн номын сангуудын номын санч-мэдээллийн ажилтнууд
Гурав. Хугацаа
2018 оны 10 сарын 05-ыг дуустал
Дөрөв.  өгүүлэлд тавигдах шаардлага
  • Монкоха сайтаас тархааж байгаа байгаа албан ёсны мэдээллийг ашигласан байх;
  • Номын сангуудын хэтийн төлөв, өнөөгийн байдал төлөвлөлт, үйлчилгээ зэрэг тулгамдсан асуудлыг хөндсөн, загвар болон дүн шинжилгээний аргууд, технологийн шийдлийн оновчтой хэлбэрийг ашигласан байх;
  • Бүтээлийн үсгийн өндөр 11, фонт Arial, цаасны хэмжээ А4 байна;
  • Ашигласан аливаа эх сурвалж, бүтээлийн жагсаалтыг хавсаргаж ирүүлнэ;
  • Бүтээлийг файлаар ирүүлнэ; /mgllibrary@gmail.com/
  • Бүтээлийг нийтийн хүртээл болгох, хэвлэн нийтлэх эрхийг зохион байгуулагч тал эдэлнэ;
Тав. Шалгаруулалтын журам
o   o   Monkoha төслийн баг бүтээлийг шалгаруулна.
Зургаа. Шагнал
I байр -1,  монкоха програмыг 1 жил үнэгүй ашиглах эрх
II байр -1, монкоха програмыг 1 жил 70% хөнгөлөлттэй үнээр ашиглах эрх
III байр -1, монкоха програмыг 1 жил 50% хөнгөлөлттэй үнээр ашиглах эрх
IV байр -1, монкоха програмыг 1 жил 30% хөнгөлөлттэй үнээр ашиглах эрх
V байр -1, монкоха програмыг 1 жил 10% хөнгөлөлттэй үнээр ашиглах эрх

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авна уу.
Майл хаяг: mgllibrary@gmail.com
Харилцах утас: 88901644, 97037878
Бүтээлийг майл хаягаар илгээнэ үү.

No comments:

Post a Comment